Ministry of Foreign Affairs of Mongolia

11/13/2025 | Press release | Distributed by Public on 11/14/2025 05:07

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ТУХАЙ

Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаар шийдвэртэй тэтгэлэг төлөгч Б.Т-ээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Л.Н-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Т нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг сүүлийн 2 жил 3 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон. Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Б.Т -ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан, шүүхэд шилжүүлсэн.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 20522 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Т нь хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон тул 30 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 50 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл оногдуулав.

Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхад анхаарна уу?

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on November 13, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 14, 2025 at 11:07 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]