Ministry of Foreign Affairs of Mongolia

09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 20:48

БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Сумын Засаг даргын А/08 дугаар захирамжаар сумын хэмжээнд айл өрх, албан байгууллага, нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал цэвэрлэх ажлыг өнөөдөр зохион байгуулж байна. Байгууллагууд хашаа садны хогийг ойр орчмын хогтой цэвэрлэж байгаа бол сумын ИТХ-ын ажлын албаныхан, Засаг дарга, түүний тамгын газрын албан хаагчид Цагаанчулуутын овооны ойр орчим, олны хэлж заншснаар Боодогны хонхор хэмээх газрын хогийг цэвэрлэж байна.

Ус ундааны сав, гялгар уут зэргээр орчин бохирдсон байгааг зургаас харж болохоор байна. Энэхүү хог хаягдал салхины аясаар уруудаж гол усны сав газар тогтож ундны усыг хүртэл бохирдуулж байдаг. Зарим нь мод, хад, гуу жалга зэрэг нөмөр газар тогтож орчин тойрноо бохирдуулж байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах хэмжээнд хор хөнөөлөө үзүүлж байдаг.

Тиймээс иргэд, хөдөлмөрчид, малчид, хүүхдүүд та бүхэн хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж байхыг уриалж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 24, 2026 at 02:48 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]