09/14/2026 | Press release | Distributed by Public on 09/13/2026 18:37
Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа"Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах" бодлогын хүрээнд Эрдэнэт хотод аутизмын хүрээний эмгэг, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт оношлох, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш нарыг дадлагажуулах төв байгуулахаар ажиллаж эхлээд байна. Үүний хүрээнд анхан шатны эрүүл мэндийн болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.
Сургагч багшаар БНТУ-ын Истанбул дахь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Олон улсын анагаах ухааны сургуулийн Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Онур Бурак Дурсун
Бүгд Найрамдах Турк Улсын Мадалион сэтгэцийн төвийн хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эмч Б.Сэлэнгэ нар ажиллаж байна.