Ministry of Foreign Affairs of Mongolia

07/21/2026 | Press release | Distributed by Public on 07/20/2026 22:19

Ухаалаг утасны Emergency SOS системээр дуудлага өгөх боломжтой

Улсын онцгой комисс, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулаад байна. Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломж бүрдсэн.

Он гарсаар долоодугаар сарын 20-ны байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймаг болон нийслэлийн хэмжээнд хур борооны улмаас айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, нийтийн гудамж талбай усанд автсан тухай нийт 59 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа.

Улсын хэмжээнд сүүлийн таван жилд усны ослын улмаас 464 хүн (үүнээс хүүхэд 105) амь насаа алдсан бөгөөд шалтгаан нөхцлөөр авч үзвэл гол усанд сэлж байгаад 31 хувь, автомашин, техниктэй зорчиж яваад 15 хувь, хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас осолдсон 11 хувь, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон 11 хувь, хийлдэг гудас завьнаас унаж 3 хувь, ажил үүргээ гүйцэтгэж яваад буюу хөдөлмөр хамгааллын дүрэм журам сахиугүйн улмаас осолдсон 3 хувь байна.

Усны ослын тохиолдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 22 хувиар, амь насаа алдсан хүний тоо 12 хувиар өссөн байна. Тиймээс иргэд аялал зугаалгын үед сонор сэрэмжээ алдалгүй, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээлгүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 21, 2026 at 04:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]