09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 18:17
Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны үндэсний IV чуулган энэ удаад МУ-ын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор зохион байгуулагдаж, уг чуулганд Дорноговь аймгаас ЭМГ-ын дарга Д.Батцэцэг, СЭМТ-ийн дарга нар, эмч, мэргэжилтнүүд зэрэг 25 хүний төлөөлөл оролцож, өөрийн аймгийн сайн туршлага, хөгжил дэвшлийн ололт амжилтуудаа танилцуулж, үйл ажиллагаануудад манлайлан оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар орон нутгийн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэж, салбарын хөгжилд үнэтэй хувь оруулсан эмч нарын хөдөлмөр, зүтгэл, гавьяаг төрөөс үнэлж буй энэхүү хүндтэй шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар гардуулж, хүн амын төлөөх энэрэнгүй үйлсэд нь амжилт хүсэв.
️ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Э.Чулуунцэцэг - Мандах сумын эрүүл мэндийн төвийн дарга, Дотрын их эмч
С.Адьяасүрэн - Өргөн сумын эрүүл мэндийн төвийн дарга, их эмч;
Н.Баяр - Айраг сумын эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч, багийн бага эмч;
Л.Одончимэг- Айраг сумын эрүүл мэндийн төвийн багийн бага эмч;
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХҮНДЭТ ЖУУХ БИЧГЭЭР;
Г.Өлзий-Очир, Иххэт сумын эрүүл мэндийн төвийн дарга, их эмч;
Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн төлөөх амаргүй, хүнд хүчир ажилд эрдэм чадвар, чин сэтгэл, хичээл зүтгэлээр манлайлан ажиллаж буй та бүхэндээ салбарын нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэе
МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ БАЯЛАГ БОЛОХ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САХИН ХАМГААЛАХ ИХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ