08/18/2026 | Press release | Distributed by Public on 08/17/2026 19:15
Энэ хичээлийн жилд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 нас хүрсэн хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Улсын хэмжээнд нийт 75,838 суралцагч 1 дүгээр ангид элсэхээс нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдана.
Өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
Хэрэв та түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандана уу;
Элсэлттэй холбоотой мэдээллийг E-Mongolia систем, parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11, Боловсролын ерөнхий газрын 70140069, аймаг, нийслэлийн боловсролын газруудын утсаар авах боломжтой.