08/05/2026 | Press release | Distributed by Public on 08/04/2026 23:28
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 6.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖЛАА
Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байршуулсан хадгаламжийн гэрээний хугацаа дуусч, тус банкуудтай хэлцэл хийсний үр дүнд 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр сангийн чөлөөт үлдэгдлээс 541.6 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаагаар банкны системд нөлөө бүхий арилжааны 3 банканд сунгаж байршуулсан.
Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө нийтдээ 81.5 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдэж, гэрээний дагуу 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 6.9 тэрбум төгрөгийг хүлээн авч, одоогийн байдлаар 20.3 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөн арвижууллаа.