07/27/2026 | Press release | Distributed by Public on 07/27/2026 01:29
ОБЕГ-аас "Алс энержи" ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулсан амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдыг мэргэшүүлэх сургалтад Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн Аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Бат-Орших хамрагдаж
Luxon GMC F-500, E300 Pro агаараар цэнэглэх шахуурга, MTS XC-01 амьсгалын бие даасан төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, агаарын баллоны цэнэглэлтийн аюулгүй ажиллагаа, төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах үзлэг шалгалт, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ, ажиллагааны зарчим, ашиглалтын явцад гарч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар олон улсын туршлагаас суралцсан мэдлэгээ бүсийн аймгуудын алба хаагчдад цахим сургалт зохион байгуулан олголоо.
Сургалтын өмнө ба дараа дээрх сэдвийн хүрээнд мэдлэг шалгах асуултыг сургалтад хамрагдсан алба хаагчдаас авч дүгнэлт хийж дараагийн сургалтад анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойллоо.