Ministry of Foreign Affairs of Mongolia

08/04/2026 | Press release | Distributed by Public on 08/04/2026 03:15

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭТГЭЭДИЙГ САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах тухай захирамжийн дагуу Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх дээрх төслийн хэлэлцээ хийх ажиллагаанд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхол бүхий этгээдийг санал ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах ажиллагаа нь Засгийн газрын 2026 оны 228 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам"-ын 5 дугаар заалтын дагуу зохион байгуулагдана.

Зөвлөхийн гүйцэтгэх ажлын хүрээ:

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 228 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах журам"-ын 6 дугаар заалтын дагуу түншлэлийн төслийн хүрээнд ажил гүйцэтгэнэ.

Нийлүүлэх бүтээгдэхүүн:

Түншлэлийн гэрээг хуульд заасан нөхцөлийн дагуу боловсруулах (монгол, англи хэл дээр);

Түншлэлийн гэрээтэй хамааралтай бусад дагалдах гэрээг фидикийн гэрээний стандартад нийцүүлэн боловсруулах (монгол, англи хэл дээр);

Гэрээний төсөлтэй холбоотойгоор хувийн хэвшлийн түншлэгчээс ирүүлсэн саналыг хянах, шаардлагатай тохиолдолд түншлэгчтэй хийх хэлэлцээрт орох (монгол, англи хэл дээр);

Зөвлөхийн ур чадвар (сонгох шалгуур үзүүлэлтүүд):

Ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага

Хүний нөөцийн талаарх мэдээлэл

Үнийн санал

Материал хүлээн авах:

Сонирхсон этгээд мэдүүлгээ (ажлын туршлага, хүний нөөцийн талаарх танилцуулга, үйлчилгээний үнийн санал) 2026 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг хүртэл "Улаанбаатар түншлэл төв" ХХК-д ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж 2, Соёлын төв өргөө Б корпус, 302 тоот

Холбоо барих утас: 7011-0071

Цахим хаяг: [email protected]

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 04, 2026 at 09:15 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]