Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

08/18/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 01:18

💥💥💥ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛОН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА.

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Бүтээлч Хөвсгөлчүүд" зорилтын хүрээнд, Хөвсгөл аймаг 2026 оныг "Амьдрах орчноо сайжруулж - өрхийн үйлдвэрлэлийг дэмжих" жил болгон зарласантай холбогдуулан жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Үүний хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх Тариалан сумын жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдэд үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа ашиглахад шаардлагатай 11 нэр төрлийн 100 ширхэг тоног төхөөрөмжийг хүсэлт гаргасан иргэдэд гардуулан өглөө.

Тус дэмжлэг нь орон нутгийн иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох, цаашлаад сумын хэмжээнд өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 18, 2026 at 07:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]