08/24/2026 | Press release | Distributed by Public on 08/23/2026 20:27
Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд Есөнбулаг сумын Оргил баг "Нарлаг хороолол"-д "Хүүхдийн тоглоом"-н талбай шинээр хийгдэж дуусах шатандаа явж байна.
✅ Тус ажлыг "Эрхэт бүтээл констракшн" ХХК хийж гүйцэтгэж байна. Энэхүү тоглоомын талбай нь стандартын шаардлагад нийцсэн лего шал, комплекс угсармал олон төрөлт тоглоом, сандал, гэрэлтүүлгийн шон, хогийн сав, хайс хашлага, нарны зайн хураагууртай 4G хяналтын камертай юм.
✅Хүүхдүүд чөлөөт цаг зөв боловсон өнгөрүүлэх тухтай, ээлтэй орчин бүрдэхээс гадна хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлж байгаа юм. Иймд хүүхэд багачууд та бүхэн "тоглоомын талбайн эд хогшил"-д хайр гамтай байж эвдэж сүйтгэхгүй байхыг УРИАЛЖ байна.