Ministry of Foreign Affairs of Mongolia

09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 20:48

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгууллаа

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц, бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг 08 дугаар сарын 22-09 дүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажилласан бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалтыг хийлээ.

Мөн гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон "Chasing" усны дронуудыг ашиглан усны гүнд эрлийн ажиллагааг зохион байгуулж, Буйр нуурын эргээс 560 метрийн зайд 3 метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяны зориулалттай завийг илрүүлж, нуурын эрэгт татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өглөө.

Энэхүү ажиллагаа нь нуурт техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 11, 2026 at 02:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]