Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 21:11

“ESG” ҮНЭЛГЭЭНД ЗАСАГЛАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ

"ESG" нь Байгаль орчин (E), Нийгэм (S), Засаглал (G) гэсэн гурван чиглэлээр байгууллагын урт хугацааны тогтвортой байдал, эрсдэл болон удирдлагын чанарыг үнэлэхэд ашиглагддаг ойлголт юм.

Үүнээс "G" буюу Засаглал нь байгууллага шийдвэрээ хэрхэн гаргадаг, Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын эрх, хариуцлага хэрхэн зааглагдсан, эрсдэлийг хэрхэн хянадаг, мэдээлэл болон гүйцэтгэлээ хэрхэн тайлагнадаг зэрэг засаглалын чанарыг хамардаг.

➡️ Хөрөнгө оруулагчдын хувьд засаглал нь зөвхөн тусдаа нэг шалгуур биш. Харин Байгаль орчин, Нийгмийн зорилтууд байгууллагын бодит шийдвэр гаргалт, хяналт, эрсдэлийн удирдлага, тайлагналд хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэх суурь тогтолцоо болдог.

✅ Сайн засаглал нь хөрөнгө оруулагчдад:

*шийдвэр гаргалт, хариуцлагын тогтолцоог үнэлэх,

*санхүүгийн болон ESG эрсдэлийг хэрхэн удирдаж байгааг тодорхойлох,

*мэдээллийн чанар, тайлагналын найдвартай байдлыг үнэлэх,

*байгууллагын урт хугацааны тогтвортой байдлыг илүү бодитоор дүгнэх боломж олгодог.

✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь БОНЗ хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалт, сангийн итгэмжлэн удирдлагын хүрээнд хөрөнгө оруулалтын шийдвэр, эрсдэлийн удирдлага, хяналт, тайлагналыг уялдуулан хэрэгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

"ESG" буюу БОНЗ-ын "Засаглал" нь "Байгаль орчин" болон "Нийгэм"-ийн зорилтуудыг бодит удирдлага, шийдвэр гаргалт, хяналт, хариуцлагатай холбодог суурь элемент юм. "ESG" үнэлгээний аргачлал бүрийн жин харилцан адилгүй боловч засаглалын чанар нь хөрөнгө оруулагчдын эрсдэл, тогтвортой байдлын үнэлгээнд чухал байр суурь эзэлдэг.

ESG - Environmental, Social, Governance буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглал.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 03:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]