Ministry of Foreign Affairs of Mongolia

09/28/2026 | Press release | Distributed by Public on 09/27/2026 21:16

💛 ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ — ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЬЕ

Хүүхэд бүрт аюулгүй орчин.

Хүүхэд бүрт сонсох чих.

Хүүхэд бүрт ойлгох хүн хэрэгтэй.

"Хүүхдийн төлөө - ЗА бол ЗААВАЛ хийе" үндэсний хөдөлгөөн нь хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдлыг өдөр тутмын амьдралдаа бодитоор хэрэгжүүлэхийг уриалж байна.

Сонсъё - Хүүхэд юу мэдэрч байгааг нь асууя.

Ярилцъя - Асуудлыг нь үл тоолгүй хамтдаа шийдье.

️ Хамгаалъя - Эрсдэлийг хараад өнгөрөхгүй, урьдчилан сэргийлье.

Дэмжье - Тоглох, суралцах, хөгжих боломжийг нь нэмэгдүүлье.

Анхааръя - Цахим орчинд нь зөв дадал, аюулгүй хэрэглээг хэвшүүлье.

Хүүхдийн аюулгүй байдал гэдэг "Дараа хийх ажил биш - Яг одоо бидний хийж болох жижиг үйлдлүүдээс эхэлдэг. ❤️

Өнөөдөр хүүхдээ нэг удаа илүү сонсоё.

Нэг удаа илүү тэвэрье.

Нэг эрсдэлийг урьдчилан олж харъя.

Нэг сайн дадлыг хамтдаа хэвшүүлье.

Хүүхдийн төлөө хэлсэн "ЗА" бүрийг бодит үйлдэл болгоё.

Хүүхдийн инээд - бидний өнөөдөр.

Хүүхдийн аюулгүй байдал - бидний хамтын хариуцлага.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 28, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 28, 2026 at 03:16 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]