President of Mongolia

09/23/2025 | Press release | Distributed by Public on 09/23/2025 07:15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб-тай уулзав

2025/09/23 9:08:58

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб-тай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб-тай уулзав.

Уулзалтын үеэр төрийн тэргүүн нар Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг онцлов.

Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урилаа.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Финландын их, дээд сургуулиудад суралцуулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Түүнчлэн хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотоллоо.

President of Mongolia published this content on September 23, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2025 at 13:15 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]