09/28/2026 | Press release | Distributed by Public on 09/27/2026 21:16
СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД
ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!
Намрын хуурайшилт ихэссэн энэ үед ил задгай гал түлэх, үнс нурмаа ил задгай асгах, тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраалгүй хаях зэрэг нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд иргэн бүр:
Ил задгай гал түлэхгүй, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг бүрэн хангах;
Тамхины иш, шүдэнзийг бүрэн унтрааж хэвших;
️ Үнс нурмыг зориулалтын газар асгаж, бүрэн унтарсан эсэхийг шалгах;
Хуурай өвс, хог, өнжмөл ургамлыг шатаахгүй байх;
️ Салхитай үед гал түлэхгүй байх;
Гал түймрийн шинж тэмдэг илэрвэл нэн даруй 101 дугаарт мэдээлэхийг анхаарна уу.
ГАЛЫГ БАГА ДЭЭР НЬ УНТРААЯ -
ГАМШГААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ!
ДОРНОД АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР