09/23/2025 | Press release | Distributed by Public on 09/22/2025 19:34
-Тээврийн хэрэгсэл гаалийн бүсэд орж ирснээс хойших хяналт шалгалт болон гаалийн бүсээс гарах хүсэлтийг тус бүр 1 цагт багтаан шийдвэрлэж, барааны бүрдүүлэлтээ 72 цагийн өмнө цахимаар хүргүүлж цаг хэмнэх боломжтой.
-Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үед гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчийн хийдэг давхардсан зөвшөөрөх үйлдэлтэй тогтолцоог арилгасан.
-Тээвэрлэгч, мэдүүлэгчээс гаалийн байгууллагад бичиг баримтыг цахимаар ирүүлэх, гаалийн байгууллага цахимаар хүлээн авч хянах тогтолцоог бүрдүүлж, цаасгүй бүрдүүлэлтийн суурийг бий болгов.