Ministry of Foreign Affairs of Mongolia

12/22/2025 | Press release | Distributed by Public on 12/22/2025 19:58

📢САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА НАЙМ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ УЛИРАЛ ДАРААЛАН ГАРГААГҮЙ, ХАРИЛЦАГЧ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГАД ИЛГЭЭЖ БАТАЛГААЖУУЛААГҮЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш 6 сарын дотор бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна" гэж заасан. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаарх саналыг Сангийн яамнаас жагсаалтаар ирүүлсэн байна.

Иймд уг жагсаалтад орсон эсэхээ шалгаж, хэрэв улсын бүртгэлээс хасуулахгүй тохиолдолд Улсын бүртгэлийн хэлтэст хандан 2025 оны 12 дугаар сарын 27-ны дотор албан хүсэлтээ өгнө үү.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 22, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 23, 2025 at 01:58 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]