09/26/2025 | Press release | Distributed by Public on 09/26/2025 06:27
Стратегийн зорилт 1. Морин хуур хөгжимд суурилсан үндэсний найрал хөгжим, үндэсний болон сонгодог дуулалт, драмын жүжиг, бүжгийн уран бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд туурвин төвийн бүсийн тэргүүлэх театр болно. Стратегийн зорилт-2. Говь нутгийн ардын язгуур урлагийн бүтээлүүдийг сэргээн туурвиж, ахмад уран бүтээлчдийн дэг соёлыг залуу уран бүтээлчдэд өвлөн уламжлуулж, тасралтгүй хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Стратегийн зорилт-3. Хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоог бий болгож, тэднийг дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ. Стратегийн зорилт-4. Хүүхэд залуучуудын урлаг уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх сургалтыг мэргэжлийн уран бүтээлчдэд тулгуурлан тогтмол зохион байгуулж "Соёлтой үзэгч", шинэ залуу уран бүтээлчдийг бэлтгэх хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлнэ. Стратегийн зорилт-5. Гадаад дотоодын ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уран бүтээл, сургалт, судалгааны чиглэлд харилцан туршлага солилцож, гадаад харилцааг хөгжүүлнэ. Стратегийн зорилт-6. Байгууллагын менежмент, маркетингийг шинэ түвшинд хүргэж байгууллагын өөрийн орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ.