09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 08:43
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болж өнөөдрийг хүртэл ээлжит хуралдаан 11, ээлжит бус хуралдаан 1, нийт 12 удаа хуралдаж дундаж ирц 80.5 хувь, 72 асуудал хэлэлцэж нийт 68 тогтоол батлан гаргаж хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.
2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хуралдсан ээлжит 11 дүгээр хуралдаанд 21 төлөөлөгч ирэхээс 16 төлөөлөгч ирж ирц 76.1 хувьтайгаар хуралдаж суманд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбай нь Хөх нуурийн улсын тусгай хамгаалалттай газар, Хадлангийн бүс нутаг, иргэдийн Өвөлжөө, хаваржааны газруудтай тус тус давхцаж байгаа тул татгалзсан тогтоол гаргаж шийдвэрлэв.