Ministry of Foreign Affairs of Mongolia

09/15/2026 | Press release | Distributed by Public on 09/14/2026 22:10

Дотуур байрыг хүлээн авлаа

Аймгийн төсвийн 791.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Аргалант сумын ЕБС-ийн Дотуур байрыг бүрэн засварлаж өнөөдөр хүлээн авлаа.

Их засварын нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон сумын удирдлагууд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Аргалант сумын ЕБС-д 2026-2027 оны хичээлийн жилд 33 багш ажилчид, 12 бүлгийн 292 сурагч хамрагдаж байна.

Дотуур байр нь 80 хүүхдийн багтаамжтай бөгөөд одоогоор 50 хүүхэд хамрагдахаар бүртгүүлжээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 15, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 15, 2026 at 04:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]