09/15/2025 | Press release | Distributed by Public on 09/15/2025 03:10
2025 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ ГҮЙЦЭТГЭЛД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ТАВИХ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ
2025.06.24
Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/ нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл ,сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд Төсвийн тухай хуульд заасан ба орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг.
Манай суманд 2025 онд нийт 39 ажил төлөвлөж -498,928,695.00 төгрөг байсныг тодотголоор 95,145,700 хасаж 32 ажил 403,783,995 төгрөг № он Төлөвлөсөн Бодит 1 2025 403,783,995 403,783,995
1.Баг/хорооны Засаг даргад саналаа гаргана (Жил бүрийн 1-6 дугаар сарыг дуустал санал асуулгын хуудас бөглөх, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрийн аль нэгээр)
2. Иргэдийн нийтийн хурал (6-р сарын 30-аас өмнө зохион багуулна. Иргэдээс гарсан саналуудыг эрэмбэлж, батална. Иргэд оролцоно.)
3. Сум/дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг саналуудыг нэгтгэж эрэмбэлнэ. (Баг/хорооны ИНХ-аас ирсэн саналуудыг нэгтгэж, эрэмбэлнэ. Ингэхдээ саналууд нь хориглосон заалтад ороогүй байх, сум/дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцсэн эсэх, олон хүн үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг харгалзана)
4. Сум/дүүргийн Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна.
5. Сум/дүүргийн Засаг дарга нь нэгдсэн жагсаалтыг сум/дүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ.
6. Сум/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэгдсэн жагсаалтыг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр хэлэлцэн батална.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих ажлын ажлын хэсэг ОНХСангийн төлөвлөлт , үр дүн нээлттэй байдлыг тандах зорилгоор иргэдээс судалгаа авав дүнг 5- чиглэлээр боловсруулж нэгтгэв.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 сарын 21-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг ,тухайн багийн Засаг дарга, ИТХ-ын ажлын алба Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт,гүйцэтгэлд ,ажлын даалгавартай таарч байгаа эхэсэд хяналт хийж газар дээр нь очиж танилцаж хяналтын хуудас бөглөж ажиллав.
2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр 403,783,995 төгрөгөөр нийт 32 төрлийн ажил төлөвлөж хэрэгжүүлсэн байна.