Ministry of Foreign Affairs of Mongolia

11/28/2025 | Press release | Archived content

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ДАРТСЫН ТЭМЦЭЭН

Дундговь аймгийн дартсын спортыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аймгийн аварга шалгаруулах дартсын тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнийг "Гоц мэргэн гэгээн" дартсын холбоо зохион байгуулж, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, болон Double-Z² дартсын клуб дэмжин ажиллав. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрөлд 46, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 20, өсвөрийн төрөлд 11, дан хос төрөлд 13, холимог хос төрөлд 18 буюу давхардсан тоогоор нийт 108 тамирчин оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on November 28, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 01, 2025 at 01:38 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]