Ministry of Foreign Affairs of Mongolia

10/14/2025 | Press release | Distributed by Public on 10/15/2025 20:03

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи секундэд 10-12 м, зарим үед 14-16 м хүртэл ширүүсэх, Агаарын температур -3…-18 градус хүртэл хүйтэрч, ❄ Цасан шуурга шуурч зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх магадлалтай байна. Иймд: 1. Иргэдийг болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, дулаан хувцаслаж, баталгаатай замаар зорчих, анхаарал болгоомжтой байх; 2. Малчид, тээвэрчид, өндөр настан, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, ил задгай явахгүй байх; 3. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, цахилгаан хэрэглээ болон галлагаанд болгоомжтой хандах; 4. Авто замын зорчигч тээврийн хэрэгсэл жолооч нар баталгаагүй зам, гүүр, даваагаар зорчихоос зайлсхийж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохын анхааруулж байна. Иргэд та бүхэн мэдээллийг найдвартай эх сурвалжаас авч, олон нийтийн сүлжээгээр дамжуулан бусдад түгээхийг хүсье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 14, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 16, 2025 at 02:03 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]