01/12/2026 | Press release | Distributed by Public on 01/11/2026 19:30
"Дархан-Ус Суваг" ХК дээр хэрэгжиж буй "Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл"-ийн хүрээнд гуравдугаар ээлжийн 5,000 ширхэг ухаалаг тоолуурын баталгаажуулалт хийгдэж дууслаа. Төслийн нийт хүрээнд 15,000 ширхэг ухаалаг усны тоолуурыг Дархан Стандарт Хэмжилзүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг мэргэжилтэн Н.Түмэнцэцэг, С.Хангай нар хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажил нь хэрэглэгчдийн усны хэрэглээг илүү нарийн, хөндлөнгийн нөлөөгүйгээр тооцох, усны алдагдлыг бууруулах, менежментийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.