Ministry of Foreign Affairs of Mongolia

07/23/2026 | Press release | Distributed by Public on 07/23/2026 00:48

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.НОМТОЙБАЯР ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаал "Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" хэрэгжилтийн хүрээнд Төв аймагт Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Ц.Ганзориг, УОК-ын Наринй бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар Төв аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын техник, тоног төхөөрөмж, аврах ажиллагааны бэлэн байдлыг шалгаж, тулгамдаж буй асуудлыг сонсов. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбатын зүгээс "Баянчандмань суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулах, Мөнгөнморьт сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэх саналыг танилцууллаа.

Үүний дараа аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж:

- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтарч шийдвэрлэх

- Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх

- Газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр судлах,

- Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх,

Аймгийн хэмжээнд намрын ургац хураалтад шаардлагатай 1.6 сая литр түлшний асуудлыг шийдвэрлэхээр холбогдох яамдад чиглэл өгч, шийдвэрлэлтийг эрчимжүүлэхээр боллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 23, 2026 at 06:48 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]