Ministry of Foreign Affairs of Mongolia

02/03/2026 | Press release | Distributed by Public on 02/03/2026 21:26

ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ) -ийн Мэс заслын тасаг, хавдрын кабинетын эмч мэргэжилтнүүд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг иргэдэд таниулах зорилгоор сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгууллаа.

Ховд аймгийн 2025 онд Элэг (49), Ходоод (36), Уушги (34), Умайн хүзүү (17), Улаан хоолой (11) хорт хаюдар шинээр илэрч, нийт 92 хүнд мэс заслын эмчилгээ, 178 хүн хөнгөвчлөх эмчилгээнд, 82 хүн Улаанбаатар хотод оношилгоо, эмчилгээнд тус тус хамрагдсан байна.

Арга хэмжээний хүрээнд иргэдэд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс, эрүүл амьдралын хэв маяг, тогтмол үзлэг, эрт илрүүлгийн ач холбогдлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллалаа.

#БОЭТ Хорт хавдраас урьдчилан сэргийлэх нь иргэн бүрийн оролцоо, хариуцлага юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 03, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 04, 2026 at 03:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]