Ministry of Foreign Affairs of Mongolia

09/01/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 20:28

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ “НҮҮРС-ПИРОЛИЗИЙН ҮЙЛДВЭР” ТӨСЛИЙН ТҮНШЛЭГЧЭЭР ОРОЛЦОХООР ДОТООД, ГАДААДЫН 9 АЖ АХУЙ НЭГЖ СОНИРХОЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 235 дугаар тогтоол, Засгийн газрын 2026 оны 28 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/01, 2026 оны 26/68 дугаар тогтоол болон холбогдох бусад шийдвэрийг үндэслэн "Нүүрс-пиролизийн үйлдвэр" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч, EPC гүйцэтгэгч, ашиглалт, засвар үйлчилгээний оператор, санхүүгийн байгууллага болон консорциумын оролцох сонирхлыг (Letter of Interest, LOI) 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэл [email protected] цахим шуудангаар хүлээн авлаа.

Дээрх хугацаанд сонирхолоо илэрхийлсэн хуулийн этгээдүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн түншлэлийн ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтэд мэдээлж байна. Үүнд:

1. "Хөх Дөл Технологи Байгаль Орчныг Хамгаалах" ХХК

2. China National Chemical Engineering Sixth Construction Co., Ltd

3. "Hulegu mines" Co.,LTD

4. "Sedin engineering" Co., Ltd

5. "Чандмань төгөл" ХХК

6. "Люксдаймонд" ХХК

7. "DR.AZ.GROUP.CO.,LTD

8. "Ганбүрд" ХХК

9. "Sanjiang Shenmu Coal Chemical industry" LLC

Сонирхлоо илэрхийлсэн нь хувийн хэвшлийн түншлэгчээр сонгосон эсхүл гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр биш бөгөөд холбогдох хууль тогтоомж, батлагдсан шалгуур үзүүлэлт, төслийн баримт бичгийн шаардлагын дагуу дараагийн шатны үйл ажиллагааг зохион байгуулах болно.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 01, 2026 at 02:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]