Ministry of Foreign Affairs of Mongolia

08/18/2026 | Press release | Distributed by Public on 08/17/2026 20:28

✅“ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН МОДУЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ, ХӨГЖҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн 5.1.2, 5.1.3, 5.1.4 дэх заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2026 оны А/64 дүгээр тушаалаар баталсан хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд боловсруулсан сургалтын хөтөлбөрүүд (модул)-ийг цахим сургалтын хэлбэрт шилжүүлж, хөгжүүлэх мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго

Залуучуудын ажил мэргэжлийн сонголт, төлөвлөлт, хөдөлмөрт хандах хандлагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрүүдийг цахим хэлбэрт шилжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршино.

Хоёр. Цахимаар хэлбэрт хөрвүүлэх сургалтын хөтөлбөр


Сургалтын хөтөлбөрийн нэр

Зорилтот бүлэг

1.

"Хувь хүний хөгжил", "Залуу гэр бүл, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах зөвлөгөө"

Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутнууд (МТБСБ, ДБСБ)

2.

"Ажил мэргэжил, карьер төлөвлөлт", "Бүтээмжтэй, тогтвортой хөдөлмөр эрхлэлт"

Ерөнхий боловсролын сургууль (ЕБС), мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутнууд (МТБСБ, ДБСБ)

3.

"Хөдөлмөр эрхлэлт дэх нийгмийн хамгаалал" , "Хөдөлмөрлөх эрхийг хангуулах

Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, дунд шатны менежер, хүний нөөцийн болон залуу ажилтнууд

4.

"Байгальд ээлтэй хөдөлмөр эрхлэлт, ногоон ажлын байрыг дэмжих"

Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, дунд шатны менежер, хүний нөөцийн болон залуу ажилтнууд

Гурав. Гүйцэтгэх ажлын хүрээ

Сонгон шалгарсан байгууллага дараах ажлыг гүйцэтгэнэ:

• Батлагдсан сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын агуулгад хөрвүүлэх;

  1. Сургалтын storyboard боловсруулах;
  2. Видео хичээл, презентаци, инфографик, үнэлгээний даалгавар, нэмэлт материал боловсруулах;
  3. Дуу, дүрсний чанарын шаардлага хангасан контент бүтээх;
  4. Цахим сургалтын модуль, хэрэглэгдэхүүнийг SCORM болон түүнтэй адилтгах стандарт форматад хөрвүүлэх;
  5. Гар утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжөөс ашиглах боломжтой байдлаар хөгжүүлэх;

• Сургалтын өмнө болон дараах үнэлгээний даалгавар, тест боловсруулах;

• Сургалтын явц, үр дүнг хянаж, тайлагнах;

• Захиалагчийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулах, хамтран ажиллах;

• Эцсийн бүтээгдэхүүн болон эх файлуудыг хүлээлгэн өгөх.

Дөрөв. Тавигдах шаардлага:

• Монгол Улсад хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх.

• Цахим сургалтын агуулга боловсруулах, дүрс бичлэг хийх, график дизайн, анимэйшн, дуу оруулалт, цахим платформд байршуулах чиглэлээр мэргэшсэн багтай байх.

• Багийн гишүүд боловсрол, мэргэжлийг нотлох диплом, сертификат, мэргэшлийн үнэмлэхтэй байх.

• Багийн гишүүд цахим сургалтын арга зүй эзэмшсэн, сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах, цахим орчинд суралцагчидтай харилцах, үнэлгээ хийх чадвартай байх. /Нотолгоог хавсаргах/

• Сургалтын цахим модуль нь зорилго, суралцахуйн үр дүн, агуулга, арга зүй, үнэлгээ, хугацааны шаардлагыг бүрэн хангасан байх.

• Цахим сургалтын бүтээгдэхүүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжийг хангасан, хүртээмжийн шаардлагад нийцсэн байх.

• Ашигласан зураг, дүрс, хөгжим болон бусад эх сурвалж нь оюуны өмчийн эрхийн зөрчилгүй байх.

Тав. Бүрдүүлэх материал:

1. Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнд хандсан албан хүсэлт;

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Байгууллагын танилцуулга;

4. Ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл;

5. Багийн гишүүдийн диплом, сертификат, үнэмлэхийн хуулбар;

6. Ажлын төлөвлөгөө;

7. Өмнө боловсруулсан цахим хичээл, контентын жишээ, холбоос;

8. Санхүүгийн санал;

9. Татварын өргүй тухай тодорхойлолт;

10. Дээрх материалыг файлаар илгээх

Материал хүлээн авах хугацаа, хүлээн авах хаяг:

Материалыг 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам-55, 2 дугаар давхар, 3 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс, 111.

Холбоо барих утас: 99049779, 89094455

Цахим шуудан: [email protected]

Материал хүлээн авах ажилтан: Бичиг хэргийн ажилтан Э. Чулуунчимэг

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 18, 2026 at 02:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]