Ministry of Foreign Affairs of Mongolia

09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 00:19

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр тус сумын цэцэрлэгийн 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтийн ажиллагаа болж өнгөрлөө.

Нээлтийн үйл ажиллагаанд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Бат-Эрдэнэ, Сумын Засаг дарга Г.Буянхүү нар оролцож, багш, ажилтан, бяцхан хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд хандан шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Мөн шинэ хичээлийн жилийн босгон дээр цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах чиглэлээр олгогдсон хичээлийн хэрэглэгдэхүүн, зөөврийн компьютерийг гардуулан өглөө.

Тус цэцэрлэг нь 2026-2027 оны хичээлийн жилд нийт 17 багш, ажилтан, 4 бүлгийн 85 хүүхэдтэйгээр сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Түүнчлэн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр амжилттай үнэлэгдэж, 2 дугаар түвшний үнэлгээ авч, өмнөх оны амжилтаа бататган ажиллажээ.

Аймгийн "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд бүлэг бүрийг шимт тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, дунд бүлгийн багшид зөөврийн компьютер олгох зэрэг нийт 8.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зураг төсвийн ажил хийгдэж байгаа бөгөөд цаашид хүүхдийн суралцах, хөгжих орчныг сайжруулах ажлууд үе шаттайгаар хэрэгжих юм.

Тус цэцэрлэг нь шинэ хичээлийн жилд боловсролын яам болон салбарын бодлого, зорилтыг байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлж, хүүхэд бүрийн хөгжил, сургалт хүмүүжлийн чанарыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эрдэм номын их өргөө болсон цэцэрлэгийн хамт олондоо болон нийт бяцхан суралцагчдадаа шинэ хичээлийн жилийн мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2026 at 06:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]