09/01/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 04:13
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр НЕБ-ын 38-р сургуулийн салбар сургууль болох Монгол-Германы хамтарсан Александер фон Хумбольдтын нэрэмжит сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, эрдэмтэн багш нар болон нийт сурагчид, эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүллээ.
НЕБ-ын 38-р сургууль нь өмнө нь Монгол-Германы хамтарсан сургууль байсан бөгөөд 2010 онд хоёр улсын Засгийн газар харилцан зөвшилцсөнөөр Германы алдарт эрдэмтэн Александр фон Хумбольдтын нэрэмжит болсон. Улмаар 2000 онд Нийслэлд шилжүүлсэн юм.
Тус сургууль нь хамран сургах тойргийн хүрээнд Баянгол дүүргийн Төмөр замын бүсийн хүүхдүүдэд боловсрол олгодог, ачаалал ихтэй бөгөөд 2025 оны байдлаар 140 гаруй багш, 3000 гаруй суралцагчтай хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Улмаар сургуулийн ачаалал нэмэгдсэн тул түрээсийн байранд салбар сургуулийг нээсэн бөгөөд шинэ байранд 1 болон 12 дугаар ангийн сурагчид хичээллэж байна.
Нээлтийн ажиллагааны үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар "Баянгол Боловсрол" хөтөлбөрийн хүрээнд багш, суралцагчдын хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн ажил болон дүүрэг дэх боловсролын салбар, тус сургуульд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч, хүүхдүүдийг аюулгүй орчинд сурах нөхцөл боломжоор хангахын тулд сургуулийн удирдлагуудтай ярилцаж зарим тохижилтын ажлыг хийнэ гэдгээ илэрхийлсэн.
Мөн тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүрэг дэх ЕБС-иудад захирал болон удирдах албан тушаал хашиж байсан Монгол Улсын гавьяат багш нарын төлөөлөл уригдан ирсэн бөгөөд сургуулийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм.