09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 22:43
ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ АВЬЯАСЫН ТАЙЗ ✨
Хүүхдийн ертөнц авьяасын тайз дугуйлангийн 2025-2026 оны хичээлийн жилийн тайлан тоглолт амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тоглолтод 60 гаруй авьяаслаг сурагч оролцож, сурч мэдсэн ур чадвар, авьяас билгээ эцэг эхчүүд болон үзэгчдэдээ тайлагнан хүргэлээ. Тайзан дээр гэрэлтэн гялалзсан хүүхэд бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлөөр бид бахархаж байна.
Тоглолтыг амжилттай зохион байгуулахад сэтгэл зүрхээрээ дэмжиж, хандив туслалцаа үзүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, мөн үргэлж хамт байдаг эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хандив өргөсөн:- Цагааннуур сумын эмэгтэйчүүдийн зөвлөл
- Ахмадийн холбоо
- Гавьяат механикжуулагч Тогоодой түүний
гэргий Навчаа
- Монгол улсын арслан Орхонбаярын аав Баярсайхан ээж Батцэцэг нартаа баярлалаа.
Та бүхний халуун сэтгэл, үнэт дэмжлэг хүүхэд багачуудынхаа авьяасыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр болж байна.
Хүүхэд бүрийн инээмсэглэл, амжилт бүтээл улам арвижих болтугай. ❤️