09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 19:08
Баяндалай сумын төсөвт байгууллагууд Чойнидын нэрэмжит ЕБСургууль, Гурвансайхан Соёлын төв, Эрүүл мэндийн төв, 13-р Цэцэрлэг, ЗДТГ зэрэг албан газруудад шинээр ирж ажилд орж ажиллаж байгаа албан хаагчидтай сумын ИТХ-ын дарга Б.Нармандах, Баяндалай сумын Засаг дарга У.Буян-Өлзий ЗДТГ-ы албан хаагчидын хамтаар уулзалт хийж нутаг орны мэдээлэл танилцуулга өгч, ажиллаж байгаа ажлын байрны ажиллах орчин нөхцөл болон амьдарч байгаа байр зэрэг зүйлүүдтэй танилцаж санал бодлыг нь сонслоо.
Гаднаас шинээр ирсэн албан хаагчидаас тус суманд болон байгууллагуудад юу юу хийвэл хэрэгцээтэй байгааг судаллаа.
Тус суманд сүүлийн саруудад 9 албан хаагч ажилд орсоноос үндсэн сумын гаралтай орон нутагтаа ирж ажиллаж байгаа албан хаагч 3, Булган аймаг, Дорнод аймаг, Улаанбаатар хот, Говь-Алтай аймаг, Хөвсгөл аймаг зэрэг газруудын харъяат 6 албан хаагчид ирж ажиллаж байна.
Олон газраас мэргэжлийн албан хаагчид ирж ажиллаж байгаа нь Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын санал шийдвэрүүдээр олгож байгаа Нутгийн дэм, орон нутгийн нэмэгдэл зэрэг нь дутагдалтай боловсон хүчинг нөхөх, ирж ажиллаж байгаа ажилчидад бусад газруудаас илүү цалин авах зэрэг давуу талуудын ажлын үр дүн гарч байна.
Шинээр ажилд орсон албан хаагчиддаа орсон ажил байгуулагууддаа шинэ соёлыг нэвтрүүлж ажил албан тушаалдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.