Ministry of Foreign Affairs of Mongolia

07/29/2026 | Press release | Distributed by Public on 07/28/2026 21:33

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.НОМТОЙБАЯР ӨНӨӨДӨР /2026.07.27/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын Шадар сайдын 03 дугаар тушаалын хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

✅Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр бүсчилсэн хөгжлийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг танилцуулж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээгээд төвийн болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй зах зээл, эдийн засагтай холбоотой асуудал түүнчлэн хэрэгцээ шаардлагатай газруудад туулах чадвар сайтай автомашиныг цаашид шийдвэрлэнэ гэдгийг хэллээ.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил болон бусад албаныхан мөн Өвөрхангай аймгийн Онцгой комиссын гишүүд, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцсон юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 29, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 29, 2026 at 03:33 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]