Ministry of Foreign Affairs of Mongolia

07/28/2026 | Press release | Distributed by Public on 07/27/2026 21:58

Жолоочид талархал ирэв

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 11-15-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Эрдэнэчимэг: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 5-316 гарааш дугаартай "Сутайн буянт" ХХК-ийн жолооч Б.Цэлмэнд маш их баярлалаа. Автобус нь маш цэвэрхэн, сэрүүхэн, тухтай сайхан үйлчлүүллээ.

Талархал: Баянгол дүүргийн иргэн Д.Даваажав: Ч:86 (Зайсан-Цамбагарав) чиглэлийн 23-017 гарааш дугаартай ГБУС ХХК-ийн жолооч Д.Чулуунпүрэв автобусанд бичиг баримтаа орхиж буусан байсныг олж өгч тусалсанд баярлалаа.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Бат-Очир: Ч:70 (ТЭЦ-3-Ард кино театр) чиглэлд явж байсан 1-087 гарааш дугаартай автобусны жолооч нь автобусны зогсоол дээр зогсоогүй.

Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОӨНААТҮГ-ын 1-086 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э-д хурлын тогтоолоор сануулах арга хэмжээ авч шагналт цалингийн 3 хувийг хасах арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Оюунзул: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-050 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Ч.А-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ганчимэг: Ч:32Б (Офицеруудын ордон- ТЭЦ-3) чиглэлд явж байсан 25-048 гарааш дугаартай автобусны жолооч нь автобусны зогсоол дээр зогсоогүй.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч М-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Өнөржаргал: Ч:23 (Зүрх-Уул-Ард кино театр) чиглэлд явж байсан 1-124 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОӨНААТҮГ-ын 1-124 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э-д хурлын тогтоолоор сануулах арга хэмжээ авч шагналт цалингийн 3 хувийг хасах арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Н.Солонго: Ч:34 (Шархад-ТЭЦ-3) чиглэлд явж байсан 7-024 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.

Шийдвэрлэлт: 7-024 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С-д "Мяралзаа" ХХК-ийн дотоод журмын дагуу арга хэмжээ авахаар болов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Баатар: Ч:48A (Зүүн салаа-МУБИС) чиглэлд явж байсан 3-163 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь гарын оролцоотой утсаар ярьсан.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Н-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Батжаргал: Хүй7:2 (МУБИС-Хүй 7 худаг) чиглэлд явж байсан 3-084 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Шинэтуяа: Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлд явж байсан 2-097 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Э.Б-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Ариунзул: МҮИС дээр буудлаа өнгөрч зогсоод, хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Э-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Ариунаа: 100 айл дээр буух байсан буулгаагүй. Хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч О-д гаргасан гомдлын танилцуулж дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн О.Тэмүжин: Ч:9 (Нисэх-Мубис) чиглэлд явж байсан 15-054 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч М-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ш.Чанцал: Ч:81 (3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал) чиглэлд явж байсан 15-099 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын жолооч Н.Э-нд ЗТХуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцов.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 28, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 28, 2026 at 03:58 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]