08/24/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 01:17
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Ногоон бүсэд наймдугаар сарын 28-ныг хүртэл 300 гаруй зэрэгцээ үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.
Ногоон бүсийн хөтөлбөрийг өдөр бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд:
08.18 - Интерактив өдөр
08.19 - Хүн төвт өдөр
08.20 - Бизнесийн өдөр
08.21 - Тогтвортой, ногоон дадлын өдөр
08.23 - Тэсвэрлэх байдлын өдөр
08.24 - Санхүүжилтийн өдөр
08.25 - Усны өдөр
08.26 - Газрын өдөр
08.27 - Хүнс ба хөрсний аюулгүй байдлын өдөр
Эдгээр өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд салбарын мэргэжилтнүүд, бизнесийн байгууллагууд, төр, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнөж, байгаль орчин, тогтвортой хөгжилтэй холбоотой сайн туршлага, төсөл, инновацын шийдлүүдийг олон нийтэд танилцуулж байна.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн, инновац, шинэ технологийн танилцуулга, "Movie Ger" буюу "Кино гэр" зэрэг урлаг, соёлын арга хэмжээг иргэд үнэ төлбөргүй үзэж, сонирхох боломжтой.
Та бүхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах COP17-ын Ногоон бүсээр зочилж, дэлхий болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн чиг хандлага, шинэ шийдэл, сайн туршлагуудтай танилцаарай.