08/13/2026 | Press release | Distributed by Public on 08/12/2026 22:13
Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн Замын 4-р ангийн "Хөдөлмөрөөр дархлагдсан 70 жил" ойн арга хэмжээний хүрээнд Замын 4-р ангийн 11, 14, 17-р хэсгийн хамт олны хандиваар 132-р байрны гаднах 3х3 сагсан бөмбөгийн талбайг бүрэн засварлаж, шинээр тохижуулан ашиглалтад орууллаа.
Иргэд, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх таатай орчныг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн Замын 4-р ангийн удирдлага, 11, 14, 17-р хэсгийн нийт хамт олонд Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний хамтын сэтгэл, бүтээн байгуулалтын үйлс улам дэлгэрч, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.