Ministry of Foreign Affairs of Mongolia

09/19/2025 | Press release | Archived content

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-ЫН АНЬХУЙ МУЖИЙН ХӨФЭЙ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ 2025 ДЭЛХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Засаг дарга С.Мөнхчулуун тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Аньхуй мужийн Намын хорооны орлогч Нарийн бичгийн дарга бөгөөд Мужийн дарга Ван Чиншянийн урилгаар тус мужийн Хөфэй хотноо 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүд зохион байгуулагдаж буй Дэлхийн үйлдвэрлэлийн чуулга уулзалтад оролцов.

Энэ удаагийн чуулга уулзалт нь "Ирээдүйг бүтээх ухаалаг үйлдвэрлэл" (Intelligent Manufacturing for a Better Future) уриан дор явагдаж байгаа бөгөөд дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгаас төрийн болон бизнесийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

20,000 ам метр талбайг хамарсан үзэсгэлэнд авто машин, ухаалаг робот, технологийн салбарын сүүлийн үеийн ололт амжилтыг танилцууллаа. Мөн үеэр 160 тэрбум юанийн үнийн дүнтэй 210 гаруй шинэ эрчим хүч, ухаалаг автомашин, хиймэл оюун ухаан, био-эмнэлэг, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байна.

Манай аймгийн хувьд Аньхуй мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд тус мужийн шилдэг аж үйлдвэр эрхлэгчидтэй уул уурхай, барилгын материалын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгоход хамтран ажиллах боломжтой юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 19, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 22, 2025 at 02:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]