Ministry of Foreign Affairs of Mongolia

09/22/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 00:09

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын дарга Б.Ганхуяг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Нарантуяа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Соёл-Эрдэнэ нар удирдан зохион байгуулан албан хаагчдын тулгамдсан асуудалд хариулан хэлэлцэн ажиллалаа.

Уг сургалт нь дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан. Үүнд:


1.Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл: Нийгмийн даатгалын Ерөнхий хууль болон тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд.

2.
Нийгмийн даатгалын байгууллагын цахимжилт системийн хэрэглээ.

3.
Төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх нь


4.Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага- MNS 7068:2025 стандартын хэрэгжилт


5.Архив, албан хэрэг хөтлөлт болон стандарт баримт бичиг боловсруулахад анхаарах асуудал


Сургалтад Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын газрын 5 албан хаагч, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 13 албан хаагч бүрэн хамрагдав.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 22, 2026 at 06:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]