09/01/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 01:39
Зэвсэгт хүчний 167 дугаар анги хугацаат цэргийн алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн алба хаасны дараах хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих зорилгоор нэмэлт сургалтуудыг үе шаттайгаар амжилттай зохион байгуулж дуусгалаа.
Энэ хүрээнд "Дэгжих Говь" ХХК-тай хамтран "В" ангиллын жолооны сургалт, Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран нийгэмд эрэлттэй дөрвөн мэргэжлийн сургалт, мөн монгол бичиг, англи хэл, мэдээллийн технологийн чиглэлээр сургалтуудыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчдын мэргэжлийн болон анхан шатны мэдлэг, ур чадварыг дээшлүүллээ.
Дээрх үйл ажиллагаа нь Батлан хамгаалах салбарын 2026 оны "Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил"-ийн зорилттой уялдан, хугацаат цэргийн алба хаагчдын хөгжил, цэргийн албаны дараах нийгэм, хөдөлмөрийн оролцоог дэмжихэд чиглэгдсэн юм.