09/08/2025 | Press release | Distributed by Public on 09/08/2025 19:41
Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ." , 8.2-т "Төрийн албаны стандарт нь төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн шаардлагыг тогтооно." гэж тус тус заасан. Төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах зорилгоор Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 44 дүгээр тушаалаар "Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага стандарт"-ын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажилласны үр дүнд "MNS 7068:2025, Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага, стандарт"-ыг шинээр анх удаа баталсан. "MNS 7068:2025, Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага стандарт" болон холбогдох бусад шийдвэртэй доорх link-ээр танилцах боломжтой.
''Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтийг хангах тухай'' /2025.06.25/ https://web.csc.gov.mn:8084/core/files/68bae796bc90b813a08d1372
https://web.csc.gov.mn:8084/core/files/68bae7dabc90b813a08d13d6