01/31/2026 | Press release | Distributed by Public on 02/01/2026 20:21
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,327 м.кв талбай бүхий, 400 хүний суудалтай хоёр давхар зориулалтын шинэ Соёлын төвийн барилга нээлтээ хийлээ.
Тус суманд анх удаа дуу тусгаарлалт, дууны гаргалтын стандартыг бүрэн хангасан, орчин үеийн гэрэл, дуу, техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон зориулалтын Соёлын төвийн барилга ашиглалтад орсноор иргэд тав тухтай, тохилог, дулаан, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд соёл, урлагийн арга хэмжээнд тогтмол хамрагдах боломж бүрдлээ. Уран бүтээлчид, соёлын зүтгэлтнүүд уран бүтээлийн өндөр амжилт гаргаж, нутгийн иргэдийн оюуны хөгжил, соёлын үнэт зүйлсийг баяжуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Цаашид сумдын Соёлын төвүүдийг Соёл, хөгжлийн төв болгон үе шаттайгаар өргөжүүлж, иргэдийн соёлын боловсрол, олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааны агуулга, хамрах хүрээг өргөжүүлэн ажиллах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Соёлын төвийг байнгын идэвхтэй, ариг гамтай ашиглаж, олон нийтийн соёл, урлагийн амьдралыг тэтгэн хөгжүүлэхэд хамтран оролцохыг нийт иргэддээ уриалж байна.