Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

09/09/2026 | Press release | Distributed by Public on 09/09/2026 00:35

'ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН БАЯР'-ыг тохиолдуулан төрийн болон салбарын шагналаар шагнагдсан ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ.

Эмнэлгийн ажилчдын баярын өдрийг тохиолдуулан эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Нийслэлийн Өргөө амаржих газрын нэр бүхий ажилтнууд төрийн болон салбарын дээд шагналаар шагнагдлаа.

Монгол Улсын Засгийн газрын шагнал "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр:

  1. Л. Мядагмаа - Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч
  2. Г. Насанжаргал - Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч
  3. Д. Сүглэгмаа - Асрагч
  4. Д. Адъяасүрэн - Лаборант
  5. Д. Нандин-Эрдэнэ - Эх баригч

Эрүүл мэндийн яамны "Жуух бичиг"-ээр:

  1. Б. Жаргалсайхан - Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч
  2. Б. Батболд - Мужаан
  3. С. Дорж - Сантехникч
  4. Г. Гантуул - Сувилагч

Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтан гадас" одон-оор:

Бат-Очирын Цэндсүрэн - Нярайн тасгийн асрагч

Эдгээр эрхэм хамт олондоо чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл мэндийн салбарын хөгжил, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байна.

Та бүхний хүнлэг энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн ур чадвар, хариуцлага, зүтгэл нь олон мянган эх, нярайн аз жаргалтай амьдралын эхлэл болсоор байх болтугай.

Шагнал хүртсэн нийт ажилтнууддаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Нийслэлийн Өргөө амаржих газар

"Эрүүл эх - Эрүүл үрс - Аз жаргалтай гэр бүл"

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 09, 2026 at 06:36 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]