02/01/2026 | Press release | Distributed by Public on 02/01/2026 20:30
Тус хуралдаанаар Төлөөлөгчид дараах саналыг тусган хэрэгжүүлэх үүрэг чиглэл өглөө. "БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ"-ЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД:
✅Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам батлуулаагүй сумууд орон нутгийн онцлогт тохируулан журмыг батлуулах, ✅Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг байгуулах
✅Хөв цөөрөм байгуулах, ус хуримтлуулах ажлын зохион байгуулах, эрчимжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлэх
✅Хавар, зуны улиралд үүлэнд нөлөөлөх ажлыг сум орон нутагтай хамтран зохион байгуулах
✅Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтийг сайн хэрэгжүүлсэн малчид, малчдын бүлэг, хоршоог дэмжих, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулж ажиллах үүрэг чиглэл өглөө.
"ХӨВСГӨЛ ОРГАНИК" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
✅Хөтөлбөрийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд арга хэмжээг эрчимжүүлэх асуудлыг өөрсдийн ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, хэрэгжилтийн тайланг хоёр жил тутамд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулах
✅Орон нутгийн онцлог, давуу талд тулгуурлан холбогдох төсөл, хөтөлбөрүүдтэй уялдаа холбоотойгоор хамтран ажиллах, санал санаачилгатай ажиллах чиглэл өглөө.