Ministry of Foreign Affairs of Mongolia

08/11/2026 | Press release | Distributed by Public on 08/11/2026 03:23

АМГТГ-ЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХАРИЛЦАА, ХАНДЛАГА, МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ашигт малтмал, газрын тосны газрын Ёс зүйн дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 1.1 дэх заалтын дагуу "Ёс зүйн сургалт"-ыг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү сургалт нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон УИХ-ын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр (2024-2030)"-ийг хэрэгжүүлэх хүрээнд явагдаж байгаа юм.

АМГТГ-ын 2026 оны сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, байгууллагын удирдах болон менежерийн түвшний албан хаагчдын манлайлал, харилцаа, байгууллагын соёл, удирдах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор "Ажлын байран дахь харилцаа, хандлага, манлайлал" сэдэвт сургалт 2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр АМГТГ-ын хурлын танхимд боллоо.

Сургалтад байгууллагын газар, хэлтсийн дарга нар болон ахлах мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон, хичээлийг МУИС-ийн дэд профессор, доктор (Ph.D) Г.Уянга чиглүүлэн явууллаа.

Энэхүү сургалтаар:

• Багаар ажиллах багийн харилцаа, сонсох ур чадвар, байгууллага дахь харилцааны чухал байдал болон амжилтад нөлөөлөх хүчин зүйлс.

• Ажилтны хандлага, ажилтан тус бүр манлайлагч болох нь, олон соёлын орчин дахь итгэл үнэмшил ба хандлага.

• Ёс зүйн кодекс, сайн ба муугийн талаарх ойлголт, ухамсар болон хүнлэг байдал.

Лекц, интерактив дасгал болон асуулт, хариулт хосолсон уг сургалт нь удирдах албан тушаалтнуудын манлайлыг дэмжих, байгууллагын дотоод уур амьсгалыг эерэгжүүлэх, ёс зүйтэй, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 11, 2026 at 09:23 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]