Ministry of Foreign Affairs of Mongolia

02/27/2026 | Press release | Distributed by Public on 02/28/2026 00:49

The “Colonel” Hall has Officially Inaugurated

Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний түүхт 90 жилийн ой, Монгол хурандаа нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг угтан Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академид "Хурандаа" танхимыг байгууллаа.

"Монгол хурандаа" нийгэмлэгийн Дотоод хэргийн их сургуулийн салбар зөвлөлийн санаачилгаар байгуулсан энэхүү танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр /2026.02.27/ болов. Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн Усан спорт, сургалтын төвийн дарга, хурандаа Н.Үербаатарт "Монгол хурандаа" нийгэмлэгийн гишүүний үнэмлэхийг гардууллаа.

Олон хурандаа Удирдлагын академиас бэлтгэгдэн гардаг тул энэ л цуваа өнө мөнхөд үргэлжлэхийг бэлгэдэн Их сургуулийнхаа Удирдлагын академид энэхүү "Хурандаа" танхимаа байгуулснаа салбар зөвлөлийнхөн онцоллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 28, 2026 at 06:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]