08/05/2026 | Press release | Distributed by Public on 08/05/2026 02:08
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн зураг төсөл боловсруулах, үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон барилга угсралтын бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Одоогийн байдлаар төслийн үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явц 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд зуух, турбин, генератор, трансформаторын үйлдвэрлэлийг БНХАУ-ын мэргэжлийн үйлдвэрлэгч компаниуд гүйцэтгэж байна.
Төлөвлөгөөний дагуу зуухны анкер, карказыг энэ оны наймдугаар сард, нэгдүгээр зуухны барабаныг 2027 оны нэгдүгээр сард, хоёрдугаар зуухны барабаныг хоёрдугаар сард төслийн талбайд хүлээн авахаар төлөвлөжээ. Харин турбинуудыг 2027 оны гуравдугаар сард, трансформаторуудыг зургадугаар сард нийлүүлэх хуваарьтай байгаа юм.
Мөн төслийн техникийн усны таван худгийн зөвшөөрөл, барилга угсралтын үеийн түр цахилгаан болон дулаан хангамжийн зөвшөөрлийг авч, үндсэн барилга угсралтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.
ДЦС-5 төслийн бүтээн байгуулалт талбайн бэлтгэл, суурийн ажил, зураг төсөл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг гол ажлууд төлөвлөгөөний дагуу ахицтай үргэлжилж байна.