09/14/2025 | Press release | Distributed by Public on 09/14/2025 03:21
Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн Хэмжил зүйн лаборатори нь DN15 - диаметртэй айл өрхийн усны хэрэглээнд ашиглахыг зөвшөөрсөн халуун, хүйтэн усны тоолуурыг шалгаж баталгаажуулж байна.
Хаяг: Зуунмод сум, Баруун Зуунмод 6 дугаар баг /Хуучнаар Мэргэжлийн хяналтын газрын 1 дүгээр давхар/
Утас:70273913, Цахим шуудан:[email protected]
♀️Усны тоолуурын ашиглалт, засвар үйлчилгээний зөвлөмж
Усны тоолуур нь таны усны хэрэглээг үнэн зөв хэмжих зориулалттай, нарийн төхөөрөмж бөгөөд үүний зэрэгцээ усны зүй зохистой хэрэглээ, чандмань эрдэнэ болсон усаа хэмнэж сурахад ихээхэн ашиг тустай төхөөрөмж юм. Тоолуураа зөв ашиглаж, цаг тухайд нь хяналт тавин, засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд тухай бүр хийлгэснээр таны усны хэрэглээ зөв тооцогдож, илүү төлбөр гарахаас сэргийлэх боломжтой юм. Та тоолууртай холбоотой доорх зөвлөмжийг анхаарч, хэрэгжүүлнэ үү
1. Тоолуураа тогтмол шалгаж хэвшээрэй: - Тоолуурын битүүмжлэл эвдэрсэн эсэх, гоожилт байгаа эсэхийг шалгаарай. - Тоолуурын шил цантсан, ус орсон бол мэргэжлийн байгууллагад мэдэгдээрэй. - Битүүмжийг гэмтээх, эвдэхийг хориглоно.
2. Баталгаажуулалтын хугацааг анхаараарай: - Тоолуурыг 2-6 жил тутам баталгаажуулах шаардлагатай. - Хугацаа дууссан тоолуурыг хэрэглэхийг хуулиар хориглодог.
3. Сар бүрийн заалтыг тэмдэглэж хэвшээрэй: - Заалт гэнэт ихэссэн, буурсан бол ус гоожиж байж болзошгүй тул шалгуулаарай.
4. Тоолуурын байршлыг зөв сонгоорой: - Хөлддөггүй, хуурай, тоос шороогүй газарт байрлуулах хэрэгтэй.
5. Шаардлагатай үед мэргэжлийн байгууллагатай холбогдоорой:
Таны усны тоолуур хэвийн, баталгаатай ажиллаж байвал хэрэглээ үнэн зөв тооцогдоно.Энэ нь таны төлбөрийг шударгаар бодогдоход тусална.