09/20/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 01:18
СУРГУУЛИЙН ЧИГ ҮҮРЭГ
1.Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх
Сургалтын чанарын баталгааг хангаж, сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох.
Суралцагчдын хэрэгцээ, ялгаатай байдалд нийцсэн сургалтын орчин, үйл ажиллагааг зохион байгуулах.
Багшийн мэргэжлийн хөгжил, арга зүйн чадавхыг тасралтгүй дэмжих.
2.Суралцагчийн бие даасан, бүтээлч үйл ажиллагааг дэмжих
Суралцагчдын бие даан суралцах, асуудал шийдвэрлэх, судлах, бүтээлчээр сэтгэх чадварыг хөгжүүлэх сургалтын арга зүйг хэрэгжүүлэх.
3.Суралцагчийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх.
Төсөлт ажил, судалгаа, бүтээлч үйл ажиллагаа, хамтын ажиллагаанд суралцагчдыг идэвхтэй оролцуулах.
4.Хосолсон сургалтын арга зүйг хөгжүүлэх
Танхимын болон цахим сургалтыг хослуулан ашиглах боломж, нөхцөлийг бүрдүүлэх.
Цахим сургалтын платформ, дижитал хэрэглэгдэхүүн, мэдээллийн технологийг сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй нэвтрүүлэх.
Суралцагчдад хаана, хэзээ, ямар хэлбэрээр суралцах боломжийг нэмэгдүүлсэн уян хатан сургалтын орчин бүрдүүлэх.
5.Сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох
Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, дотоод үйл ажиллагааг сургалтын чанар, байгууллагын хөгжлийн зорилготой уялдуулан шинэчлэх.
Багш, ажилтан бүрийн чиг үүрэг, хариуцлага, ажлын уялдаа холбоог тодорхой болгож, хамтын ажиллагааг сайжруулах.
Байгууллагын удирдлага, менежмент, дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох.
Сургуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох
Сургуулийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилттэй уялдуулан зохион байгуулах.
Сургуулийн дотоод дүрэм, журам, заавар, баримт бичгийг шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг хангах.
Багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг, оролцоог тодорхой болгож, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх.