Ministry of Foreign Affairs of Mongolia

09/22/2026 | Press release | Distributed by Public on 09/21/2026 20:06

'АЖЛЫН БАЙРНЫ ЁС ЗҮЙ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА'

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын санаачилгаар, Ёс зүйн дэд хороотой хамтран Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад "Ажлын байрны ёс зүй" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ажлын байрны харилцаа, хандлага, төрийн үйлчилгээний соёл, иргэнтэй харилцах харилцаанд анхаарах асуудал болон албан үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйн зарчим, хэм хэмжээг мөрдөх талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

Мөн албан хаагчийн ёс зүй нь төрийн байгууллагын үйл ажиллагааны чанар, иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэлд чухал нөлөөтэй болохыг тодотгон сануулж, хариуцлагатай, шударга, харилцааны соёлтой, иргэн төвтэй төрийн үйлчилгээг төлөвшүүлэхэд албан хаагч бүрийн оролцоо, хандлага чухал болохыг уг сургалтаар онцлов.

Цаашид Улсын бүртгэлийн байгууллагаас албан хаагчдын ёс зүйн мэдлэг, хандлага, харилцааны соёлыг дээшлүүлэх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх чиглэлээр сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 22, 2026 at 02:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]